Сул суудалдаа хүн авч яваад, шатахууны зардлаа хэмнэмээр байна уу?

Бийкоогоо нээгээд хэзээ хаашаа явахаа оруул

Улаанбаатар хотын замын түгжрэлд жилдээ 60 тэрбум төгрөгний шатахуун үргүй шатдаг. Хагас сая машины яндангаас ялгарч буй хорт утаа агаарын бохирдлын 20%-д хүрч чимээгүй тахлын хэмжээнд хүрчээ.

Зам нийлэх хүнийг авч явснаараа нэг чиглэлд зэрэг явах автомашины тоог бууруулж, түгжрэлийг багасгах боломж жолооч танд байна.

Хажууханд тань зам нийлэх хямдхан унаа байгаа юм биш биз?

Бийкоогоо нээгээд унаа хайгаад үз

Хүн бүр хувийн унаагаар ажлаа амжуулдаг болсноор замын түгжрэлийн асуудал их хүндэрчээ. Тэгвэл хажууханд чинь нэг чиглэлд явах унаа байвал машинаа түр орхиод дайгдаад явахад юу нь болохгүй гэж.

Холбогдох утас, машины дугаар нь тодорхой, олон нийтийн үнэлгээтэй унааг сонгоод зорчих боломж танд байна.

Ойрхон ажиллаж амьдардаг хүмүүс бүгд тус тусдаа машинаа унаад түгжирч явахаар нэг машиндаа цуглаж суугаад явбал цаг зав зардал мөнгөний хэмнэлт хэчнээн гарах бол?

Бусад функцүүд

Хэрэгцээт боломжууд цөм бүрэн
Бүртгүүлэх

Бүртгүүлэхэд хялбар, ашиглахад үнэ төлбөргүй.

Унаа санал болгох

Бусдад туслаад зардлаа хэмнээд нийгмийн хариуцлагатай иргэн болцгооё, хэрэглээд үз.

Унаа хайж олох

Нэг цэгээс нөгөө рүү очих хэзээ ч ийм амархан байгаагүй, туршаад үз.

Сонордуулга

Унаанаасаа хоцрохгүй байх тал дээр сонордуулга танд тусална.

Эндээс татаж аваад хэрэглээрэй

ТАА

Түгээмэл асуудаг асуултууд
Замын унаандаа суух, нэгнийгээ хайж олох, унаанд юмаа мартах зэрэг хоорондоо зайлшгүй холбогдох шаардлага гарахад үнэн зөв утасны дугаар хэрэг болно. Нөгөө талаар манай платформын хэрэглэгчид бүгд жинхэнэ утасны дугаартай, бодит хүн байх итгэлцэлийг бий болгоно. Төрсөн огноо нь таныг насанд хүрсэн эсэхийг тодорхойлох мөн нууц үгээ мартсан тохиолдолд хэрэг болох юм.
Та өөрийн ашигладаг нийгмийн сүлжээнүүд болон сонирхол нэгт бүлгэмүүд дээрээ бийкоог илүү олон хүнд түгээх замаар зорчигч олох боломжтой.
Машинаар их явдаг танилууд болон нийгмийн сүлжээгээр бийко апп хэрэглэхийг санал болгосноор тохирсон унаагаа олох боломж нэмэгдэх юм.
Тээврийн хэрэгсэл 100 км-т дунджаар 10 л шатахуун зарцуулдаг гэж үзвэл 1 км-н шатахууны зардал 170₮ болох бөгөөд дээр нь даатгал, засвар үйлчилгээний 1 км-н зардал 60₮ (жилийн 200,000₮/3650 км) нэмэгдээд 1 км зам туулахад 230₮ зардал гарна гэж тооцсон.

Бидэнтэй холбогдох

Та санал бодлоо бидэнтэй хуваалцана уу
Цахим шуудан
info@beeco.mn